Monkey-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: Monkey
Хүйс: Эрэгтэй
Нас: 43
Мессенжерийн нэр: dash_mgt (Yahoo!)
Байрлал: Улаанбаатар, Сүхбаатар , Монгол

Миний тухай:
Юуны өмнө та бүхэнд сэтгэлээр өдөөгдсөн их хүчтэй байхыг ерөөе. Би өөрийн бодол, эргэцүүлэл, социал бухимдал, талархалаа та бүхэнтэй хуваалцахаар зорьсондоо маш их баяртай байна. Энэ бүгдийг сонсож, унших эрхэм таныг өөрийн гэсэн бодолтой, аливаад өөрийн ертөнцөөс үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, улс орон, улс төр, үзэл суртал гэж худал хийрхэгч биш бодит хөгжил дэвшлийг хэрхэн бий болгох вэ? гэсэн хувийн өндөр байр суурь, бизнесийн болон бодит үйл явцын торгон мэдрэмжтэй гэдэгт итгэж байна. Учир нь тийм хүмүүс монголын ирээдүйн хөгжил, дэвшлийг тунгалаг бөгөөд тэнүүн нүдээр харж байдаг гэж би боддог. Би ирээдүйд ард түмний үнэт зүйл болсон ардчилалын үйл хэрэгт гар бие оролцон, ард түмэн өөрөө өөрийгөө удирддаг тийм ардчилсан сонгодог засагллыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийх, хэлэх, бичих болно. БИ “хаана” байна? Хатуухан хэлбэл би Монгол гэдэг асар уудмаа байг гэхэд хүндээ ахадсан газартай, ардчилалын шудрага ёс доторхой хэмжээнд тогтсон, залуучууд нь чанартай чанаргүй дээд боловсролын диплом өвөрлөсөн цээжээ хий дэлдэгч нар, ажлын байрны нөөц бололцоо хангалттай, ашиглаж чадвал газрын баялаг ихтэй, бизнесээс бусад салбартаа өрсөлдөх чадвар сайтай, менежментийн арга барил догма аргаар явагддаг, улс төрд нутаг, довын явуургүй үзэл суртал нэвт шингэсэн, ард түмэн нь аливаад дасан зохицохдоо харх мэт хурдан /үүнд үнэ ханшны өөрчлөлт, улс төрийн үзэл суртал, гутранга үзэл зэргийг жишээ болгож болно/, шудрага ёсны төлөө тэмцэлд шантрамтгай, үндэсний эв нэгдэлгүй, олонхийг хамарсан шашин нь ард түмнийхээ сэтгэлд үнэт зүйлийг бий болгож чаддаггүй, парламентийн засаглалтай, ард иргэд нь улс төрийн ямарч мэдлэггүй атлаа идэвхтэй, амьдралд наалдахгүй идеал хүрээний асуудлаар эрдмийн ажил хийж цол ахидаг башир аргатай эрдэмтэдтэй, цэлмэг тэнгэр, онгон газар нутаг, балмад түүх, хоцрогдсон хөгжилтэй хүчгүй улсад амьдарч чадалгүй амьд явж байгаа БИ. Эрхэм танд өөрийн санал бодлыг илгээж байна. Улс орныхоо талаар ийм гутранга төсөөлөлтэй байдаг юм байна гэж яаран бүү дүгнээрэй. Учир нь би аливаад БИ гэдэг хүний байр сууринаас хандаж, тэр болгоны учир шалтгааныг боломжит хэмжээнд нээн ойлгох, олсон ойлголт дээрээ үндэслэн үнлэлт дүгнэлт өгч улмаар ач холбогдлыг нь үзэхийг эрмэлздэг.

Дуртай үгс:
Тэвгүй явбал тэнгэр таалахгүй

Дуртай номнууд:
Гүн ухаан, шашин, философи,

Дуртай кинонууд:
Ер нь л бүх киног үзэх дуртай

Дуртай дуунууд:
Үнэн үгэтэй, аялгуулаг дуу сонсож, дагаж аялах дуртай

Бичсэн нийтлэлүүд: 65 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 4 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2009-12-01

Миний сонирхол, хобби: (1)
Íîì óíøèõ

projector-н блогууд:

ИТГЭЛ ДААХ МОНГОЛ
МОНГОЛ ХҮНД ИТГЭЖ БОЛНО